
Аяллын тухай
Тайландын Бангкок Паттаяа хотууд, Вьетнамын Фу Куок арлаар нэг дор аялаад ирэх үү? 2 улс 3 хотын аялал таны энэ өвлөөс зугтах төлөвлөгөөний нэг хэсэг байх болно
Өдөр бүрийн хөтөлбөр
ӨДӨР 1: Улаанбаатар – Бангкок - Паттаяа
Хоол: Нислэг/...../.......
· Чингис хаан нисэх онгоцны буудалд хуваарьт нислэгээс 2 цаг 30 минутын өмнө цуглана.
· МИАТ авиа компанийн OM701 дугаартай нислэгээр Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ.
· Бангкок хүртэлх нислэг ойролцоогоор 5-6 цаг үргэлжилнэ.
· Бангкок хотын Суарнабуми ОУ-ын нисэх онгоцны буудалд буусны дараагаар манай хөтөч тосож байх болно.
· Орон нутгийн цагаар үдээс хойш Бангкок хотод буух бөгөөд шууд автобусаар Паттаяа хотын зүг хөдөлнө
· Паттаяа Бангкок хотуудын хооронд 140км зайтай бөгөөд ойролцоогоор 2 цаг явна.
· Паттаяад очмогцоо буудалдаа байрлан амарна. / 5 одтой зочид буудал/
ӨДӨР 2: Паттаяа аялал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
/Koh Larn арал, Diamon beach + Као Чи Чан будда + Цэнгээний гудамж + Завьтай үдэшлэг/
· Зочид буудалдаа өглөөний хоолоо идээд өдрийн аялалдаа гарна.
· Энэ өглөө буудлаас гарахдаа биед эвтэйхэн хувцсаа өмсөөд, усны хувцсаа аваад гарахаа мартуузай. Учир нь бид энэ өдөр Koh Larn арал болон Diamond Beach-ээр аялах болно.
· Бал сарын арал хэмээн нэрлэгдсэн Diamond Beach нь тунгалаг бүлээн ус, нарийн ширхэгтэй цагаан элсээрээ алдартай. Харьцангуй нам тайван эрэг учраас та уг наран шарлагын газарт тааваараа амрах боломжтой.
· Түүнээс гадна эргийн хажууд байрлах ажиглалтын бүсээс далайн гүнийг тольдох боломжтой. Мэдээж аялагчид маань өөрсдийн хүсэлтээр далайн шумбалт, гадил завь, усны мотоцикл, шүхрээр буух зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой.
· Үдээс өмнөх хугацааг амарч өнгөрөөсний дараа Као Чи Чан буддын уул руу хөдөлнө. Тайландын хаан ширээнд заларсныхаа 50 жилийн ойд зориулан Буддын том төрхийг хадат уулан дээр дүрслүүлсэн бөгөөд үүндээ 18 тонн хэмжээ бүхий 24 кратын алтыг ашиглажээ. Үүнийг тольдох нь дэндүү гайхамшигтай биш гэж үү?
· Оройдоо бид Паттаяагийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хэзээ ч шөнө болдоггүй жуулчдын гудамж руу явах болно. Задгай цэнгээний газрууд, маскарад шоу, төрөл бүрийн үдэшлэг. Жинхэнэ зугаа цэнгэлийг энд мэдрэх болно. Мэдээж Тайландын бас нэг онцлог LadyBoy-уудыг эндээс харж, уулзах боломжтой. Гэхдээ s..x tourism хийх боломжгүйг анхаарна уу. 😊
· Бид энэ үдшийн зоогоо аяллын хөлөг онгоц дээр барих болно. “Дорнын гүнж” хэмээн нэрийдэх тус хөлөг онгоц танд тусгай бэлтгэсэн хөтөлбөрөөр төрөл бүрийн шоу үзүүлэхийн сацуу LadyBoy-ууд тантай хамт зугаалах болно. Мэдээж оройн зоогоо энд барих болно. Нэмж дуулгахад: Ladyboy-уудтай та зургаа даруулсан, харилцсан бол тэдэнд TIP өгөхөө мартуузай. Уламжлал шүү...
· Энэ бүх зугаа цэнгэлийн дараа буудалдаа ирж амрах болно.
ӨДӨР 3: Паттаяа - Бангкок
Хоол: Өглөө/......./Орой
/Хааны их ордон + Урт сүүлт завь + Тай массаж + JODD MARKET/
· Өглөөний цайны дараа үдээс өмнө чөлөөт цаг. Тогтсон цагт буудлаа хүлээлгэн өгөөд Бангкок хот руу хөдөлнө.
· Бангкокод ирмэгцээ бид Тайландын эзэн хааны Их Ордон буюу Grand Palace руу хөдөлнө.
· Их ордон нь Бангкок хотын төвд Чао Прая голын эрэг дээр байрладаг бөгөөд Тайланд үндэстний уран зураг, уран баримал, үндэсний хэв шинжийг төгс агуулсан нэн ховор урлагийн бүтээл гэж хэлж болохуйц гайхалтай бүтээн байгуулалт юм.
· Их ордны аяллын дараа Чао Прая голоор Тайланд үндэсний урт сүүлт завиар зугаалах болно.
· Тайландад ирсэн хүн массаж хийлгэлгүй яаж болох билээ. Урт сүүлт завины аяллын дараа таныг жинхэнэ Тайланд массаж хүлээж байх болно.
· Массаж хийлгэсний дараа оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
ӨДӨР 4: Бангкок – Фу Куок
Хоол: Өглөө/Өдөр/Орой
· Өглөө тогтсон цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
· 09:40 цагт Вьетнам улсын Фу Куок арал руу шууд нислэгээр явах бөгөөд орон нутгийн цагаар 11:00 цагт газардана.
· Буумагцаа зочид буудалдаа ирж ачаа тээшээ үлдээгээд аялалдаа эргэн гарна.
· Фу Куок аралд ирсэн хүн бүрийн заавал очих VinWonders амралт зугаалын паркад очиж оройг хөгжилтэй өнгөрүүлэх болно.
· Тогтсон цагт эргэж цуглан оройн аяллаа хийх Sunset Town руу хөдлөх болно
· Фукуок арлын өмнөд хэсэгт байрлах Sunset Town нь Газар дундын тэнгисийн хэв маягийн өнгөлөг барилгууд, үзэсгэлэнт гудамж, романтик уур амьсгалаараа алдартай аялал жуулчлалын цогцолбор юм. Энд аялагчид далайн дээгүүр сүндэрлэх алдарт Kiss Bridge (Үнсэлтийн гүүр)-ээр зочилж, гайхамшигт нар жаргах агшныг тольдон дурсгалын зураг авахуулна. Мөн далайн эргийн ресторан, кафе, үзэсгэлэнт талбайгаар зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Оройн цагаар усан оргилуур, гэрэл, лазер, салютыг хослуулсан Kiss of the Sea зэрэг гайхамшигт шоу тоглолтууд тус хотхоныг улам үзэсгэлэнтэй болгодог.Нар шингэсний дараа эргэж цуглан буудалдаа ирж амарна.
ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР
Хоол: Өглөө/....../.....
· Энэ өдөр аялагчдын маань хувьд бие даан өнгөрүүлэх ЧӨЛӨӨТ ӨДӨР. Сайхан амарч болно. Далайн эргээр амарч, алжаал ядаргаагаа тайлна. Дэлгүүр хэссэн ч таны дур.
ӨДӨР 6: 4 арлын аялал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
· Өглөөний цайны дараа зочид буудлаасаа хөдлөж Фукуок арлын өмнөд хэсэгт байрлах An Thoi далайн боомтыг зорино. Боомтод хүрэлцэн ирсний дараа хурдны завинд сууж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аван далайн аяллаа эхлүүлнэ. Номин цэнхэр далайн мандал дээгүүр хурдны завиар аялан, алсад харагдах халуун орны ногоон арлууд, үзэсгэлэнт далайн тогтоцыг тольдох нь аяллын анхны гайхалтай мөч байх болно.
· Бидний эхний зогсоол бол Фукуокын хамгийн үзэсгэлэнтэй жижиг арлуудын нэг болох Hon Mong Tay буюу Fingernail Island юм. Тунгалаг цэнхэр далай, зөөлөн цагаан элс, дал модоор хүрээлэгдсэн энэхүү арал нь байгалийн унаган төрхөө хадгалснаараа алдартай бөгөөд жуулчдын дунд "Фукуокын Мальдив" хэмээн нэрлэгддэг. Энд аялагчид далайн бүлээн усанд сэлж, цагаан элст наран шарлагын газарт амран, халуун орны байгалийн үзэсгэлэнг мэдрэх боломжтой.
· Аяллаа үргэлжлүүлэн Фукуокын шүрэн хад, усан доорх амьд ертөнцөөрөө алдартай Hon Gam Ghi буюу Dam Ngang арлын орчимд хүрэлцэн ирнэ. Энэ бүс нь тунгалаг далайн ус, олон төрлийн загас, байгалийн шүрэн хадны үзэсгэлэнт тогтцоороо онцлог юм.
· Дараагийн зогсоол бол Ан Той арлуудын үзэсгэлэнт жижиг арлуудын нэг болох Hon May Rut Ngoai юм. Энэхүү арал нь тайван далайн орчин, цэвэр тунгалаг ус, халуун орны байгалийн үзэсгэлэнт тогтцоороо онцлогтой. Аялагчид арлын эргэн тойрны байгалийн үзэмжийг тольдож, далайн эрэгт амран, дурсгалын зураг авахуулна.
· Тухайн өдрийн далайн нөхцөл болон эрэгт буух зөвшөөрлөөс хамааран арал дээр буух, далайд сэлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Энэхүү зогсоол нь Фукуокын олон жижиг арлын байгалийн унаган төрхийг мэдэрч, далайн үзэсгэлэнг өөр өнцгөөс харах боломжийг бүрдүүлнэ.
· Бидний аяллын сүүлийн зогсоол бол Фукуокын хамгийн алдартай амралтын арлуудын нэг болох Hon May Rut Trong юм. Цагаан элст наран шарлагын газар, дал модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт эрэг, тунгалаг цэнхэр ус, халуун орны тайван уур амьсгал нь энэхүү арлын гол онцлог юм.
· Аялагчид арлын ресторанд тухлан, Вьетнам үндэсний хэв маягаар бэлтгэсэн өдрийн хоолоо зооглоно.
· Өдрийн хоолны дараа аялагчид арлын наран шарлагын газарт амарч, далайд сэлэх, халуун орны байгалийн гайхалтай үзэмжийг мэдрэн чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Халуун орны намуухан салхи, далайн давлагаа, дал моддын сүүдэр дунд өнгөрүүлэх энэ цаг хугацаа нь аяллын хамгийн тайван, таатай мөчүүдийн нэг байх болно.
· Халуун орны үзэсгэлэнт дөрвөн аралд зочилж, далайн гайхамшигт байгаль, адал явдал, амралт зугаалгаар дүүрэн өдрийг өнгөрүүлсний дараа хурдны завиар An Thoi боомт руу буцна.
· Боомтод хүрэлцэн ирсний дараа автобусаар зочид буудалдаа хүргүүлснээр Фукуокын далайн дөрвөн арлын бүтэн өдрийн аялал өндөрлөнө.
ӨДӨР 7: Фу Куок - Бангкок
Хоол: Өглөө/......../.....
· Өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
· Хуваарьт нислэгээр Тайланд улсын Бангкок хотыг зорих бөгөөд нислэг ойролцоогоор 1 цаг 20 минут үргэлжилнэ.
· Бангкок хотод буумагцаа зочид буудалдаа байрлах бөгөөд тус өдрийн оройг аялагчид маань бэлэг сэлт цуглуулах, дэлгүүр хэсэх, худалдан авалт хийж чөлөөтэй өнгөрүүлэх болно.
ӨДӨР 8: Бангкок - Улаанбаатар
Хоол: Өглөө/Нислэг/Нислэг
· Өглөө буудалдаа өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Суварнабуми ОУ-ын нисэх буудал руу явна.
· Тус нисэх буудалд дэлхийн хамгийн том “ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР” King Power байх бөгөөд нислэгээс өмнө эрт очиж татваргүй барааны дэлгүүрүүдээр шоппинг хийх болно.
· Бангкок – Улаанбаатар чиглэлийн ОМ702 дугаартай нислэгээр нисэх бөгөөд уг аялал ойролцоогоор 6-7 цаг үргэлжилнэ.
· Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардсанаар манай дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Аяллын нөхцөл
Захиалга, өөрчлөлт, цуцлалттай холбоотой асуудлыг Аяллын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулна
Бангкок–Паттаяа + Фукуок
8 өдөр 7 шөнө
Аяллын хүсэлт илгээх
Аялах чиглэл
Бангкок–Паттаяа + Фукуок
Аяллын огноо
8 өдөр 7 шөнө
Үнэд багтах үйлчилгээ
Жагсаалтыг харах
· Улаанбаатар – Бангкок ирж очих шууд нислэгийн тийз
· Бангкок – Фу Куок ирж очих шууд нислэгийн тийз
· Бангкок хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/
· Паттаяа хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/
· Фу Куок-д байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/
· Хөтөлбөрт дурдсан бүх үзвэр үйлчилгээний тасалбар
· Хөтөлбөрт дурдсан өдөр болон оройн хоол
· Аяллын хөтөч
· Аяллын туршид үйлчлэх автобус
· Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал
Үнэд багтахгүй үйлчилгээ
Жагсаалтыг харах
· Аялагчийн хувийн хэрэглээний зардал
· Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар
· Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол
· Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр
· Жолооч болон орон нутгийн хөтөчийн гарын мөнгө

