
SKYPASS / ГАДААД АЯЛАЛ
SKYPASS бол Монголд төвтэй аялал, энтертайнмент брэнд. Бид концертын аялал, амралтын чиглэл болон хувь хүний сонирхолд нийцсэн аяллын төлөвлөлтийг нэг дор авч үздэг.
Таны сонирхлыг аялалтай холбоно.
SKYPASS нь олон улсын тоглолт, соёл урлаг, спортын томоохон арга хэмжээ, үзэсгэлэн болон амралтын аяллыг төлөвлөн зохион байгуулдаг аялал жуулчлалын брэнд юм. Бид дэлхийн шилдэг арга хэмжээг үзэх боломжийг аяллын цогц үйлчилгээтэй хослуулж, аялагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр, хувьчилсан шийдлийг санал болгож байна.
Түүнчлэн таны алжаал ядаргааг тайлах, хуваарь аяллуудыг мөн тогтмол зохион байгуулж байна.
Тоглолттой аяллууд
Хуваарьт аяллууд
Монголыг дэлхийд нээж, дэлхийг Монголд ойртуулна.
SKYPASS нь Монголын аялагчдыг дэлхийн онцлох аяллын чиглэл, арга хэмжээнүүдтэй холбохын зэрэгцээ олон улсын жуулчдад Монгол орны байгаль, нүүдэлчин соёл, өв уламжлал, өвөрмөц аяллын туршлагыг танилцуулахыг зорьдог. Бид гадагш чиглэсэн болон Монголд ирэх аяллын үйлчилгээг нэг брэндийн дор хөгжүүлж, хоёр чиглэлийн аялал жуулчлалын шинэ боломжуудыг бий болгож байна.
Discover Mongolia

