Explore Thailand

Explore Thailand

Аяллын тухай

Тайланд улсын нийслэл Бангкок, зугаа цэнгэл, амралт зугаалгын хот болох Паттаяа хотуудаар аялаж алжаал ядаргаагаа тайлж, Тайланд соёлтой танилцах аялалдаа урьж байна.

Өдөр бүрийн хөтөлбөр

ӨДӨР 1: Улаанбаатар – Бангкок

Хоол: Нислэг/...../.......

·         Чингис хаан нисэх онгоцны буудалд хуваарьт нислэгээс 2 цаг 30 минутын өмнө цуглана.

·         МИАТ авиа компанийн OM701 дугаартай нислэгээр Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ.

·         Бангкок хүртэлх нислэг ойролцоогоор 5-6 цаг үргэлжилнэ.

·         Бангкок хотын Суарнабуми ОУ-ын нисэх онгоцны буудалд буусны дараагаар манай хөтөч тосож байх болно.

·         Бангкок хотод очмогцоо буудалдаа байрлан амарна. / 5 одтой зочид буудал/

ӨДӨР 2:  Бангкок хотын аялал

Хоол: Өглөө/Өдөр/.......

/Хааны их ордон + Урт сүүлт завь + Тай массаж + JODD MARKET/

·        Өглөөний цайны дараа бид Тайландын эзэн хааны Их Ордон буюу Grand Palace руу хөдөлнө.

·         Их ордон нь Бангкок хотын төвд Чао Прая голын эрэг дээр байрладаг бөгөөд Тайланд үндэстний уран зураг, уран баримал, үндэсний хэв шинжийг төгс агуулсан нэн ховор урлагийн бүтээл гэж хэлж болохуйц гайхалтай бүтээн байгуулалт юм.

·        Их ордны аяллын дараа Чао Прая голоор Тайланд үндэсний урт сүүлт завиар зугаалах болно.

·         Тайландад ирсэн хүн массаж хийлгэлгүй яаж болох билээ. Урт сүүлт завины аяллын дараа таныг жинхэнэ Тайланд массаж хүлээж байх болно.

·         Массаж хийлгээд сэргэсний дараа аяллаа үргэлжлүүлэх бөгөөд бид энэ оройг галт тэрэгний шөнийн зах хэмээн нэрлэгдсэн JODD MARKET дээр өнгөрүүлэх болно.

·         Тайланд шөнийн амьдралаараа алдартай. Энэ орой галт тэрэгний шөнийн зах дээрээс та төрөл бүрийн хоол амттанг амтлахын сацуу гайхалтай олон зүйлсийг үзэж харах болно.

·         Товлосон цагт цуглан буудалдаа ирж амарна.

ӨДӨР 3: Бангкок – Паттаяа аялал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

/Могойн ферм + Nong Nooch хүрээлэн +Ду лала хөвөгч зах/

·        Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хот дахь нэгэн сонирхолтой аялалдаа гарах болно.

·         Энэ бол “Могойн ферм”. Та гайхаж байж магадгүй. Тайланд улсад хамгийн элбэг байдаг үндэсний гэж хэлж болох амьтан бол “могой”. Тиймээс “Тайландын эзэн хаан” дэргэдээ могойн фермтэй байсан нь орчин үед могойн судалгааны хүрээлэн нэртэй болж үйл ажиллагаагаа явуулж байна. Эндээс та дэлхийн хамгийн хортой, хамгийн аймшигтайгаас авахуулаад бүхий л төрлийн могойг харах сонирхох боломжтой. Мэдээж аюулгүй байдал талаасаа санаа зовох зүйл огт байхгүй гэдгийг дуулгая.

·        Могойн фермээр аялсны дараа Бангкок хотоос 150 км зайд орших зугаа цэнгэлийн төв Паттаяа хот руу хөдөлнө.

·         Паттаяад очмогцоо Тайланд үндэсний өвөрмөц хэв шинжийг агуулсан Nong Nooch хүрээлэнд зочилно. Танд яг л Тайландын үндэсний гэх тодотголтой бүхий л зүйлсийг нэг дороос мэдрүүлэх бөгөөд эндээс 400.000м2 талбай бүхий уг хүрээлэнгээс Тайланд үндэстний өвөрмөц зан заншил, аж ахуй, соёлыг нэгэн дороос харах болно. Мэдээж заан унах боломжтой.

·         Оройдоо бид Ду ла ла хөвөгч зах руу явах болно. Хөвөгч зах гэхээр та гайхаж байна уу? Усан дээр байрлах томоохон худалдааны бүс юм. Та ч хөвнө, лангуунууд ч хөвнө. Дээр үед усан тээврийн жим байсан уг газар хожим усан дээрх худалдааны төв болон хөгжиж жуулчдын хамгийн ихээр сонирхох газруудын нэг болжээ.

ӨДӨР 4: Паттаяа аялал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

/Koh Larn арал, Diamon beach + Као Чи Чан будда + Цэнгээний гудамж + Завьтай үдэшлэг/

·        Зочид буудалдаа өглөөний хоолоо идээд өдрийн аялалдаа гарна.

·         Энэ өглөө буудлаас гарахдаа биед эвтэйхэн хувцсаа өмсөөд, усны хувцсаа аваад гарахаа мартуузай. Учир нь бид энэ өдөр Koh Larn арал болон Diamond Beach-ээр аялах болно.

·         Бал сарын арал хэмээн нэрлэгдсэн Diamond Beach нь тунгалаг бүлээн ус, нарийн ширхэгтэй цагаан элсээрээ алдартай. Харьцангуй нам тайван эрэг учраас та уг наран шарлагын газарт тааваараа амрах боломжтой.

·        Түүнээс гадна эргийн хажууд байрлах ажиглалтын бүсээс далайн гүнийг тольдох боломжтой. Мэдээж аялагчид маань өөрсдийн хүсэлтээр далайн шумбалт, гадил завь, усны мотоцикл, шүхрээр буух зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой.

·         Үдээс өмнөх хугацааг амарч өнгөрөөсний дараа Као Чи Чан буддын уул руу хөдөлнө. Тайландын хаан ширээнд заларсныхаа 50 жилийн ойд зориулан Буддын том төрхийг хадат уулан дээр дүрслүүлсэн бөгөөд үүндээ 18 тонн хэмжээ бүхий 24 кратын алтыг ашиглажээ. Үүнийг тольдох нь дэндүү гайхамшигтай биш гэж үү?

·        Оройдоо бид Паттаяагийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хэзээ ч шөнө болдоггүй жуулчдын гудамж руу явах болно. Задгай цэнгээний газрууд, маскарад шоу, төрөл бүрийн үдэшлэг. Жинхэнэ зугаа цэнгэлийг энд мэдрэх болно. Мэдээж Тайландын бас нэг онцлог LadyBoy-уудыг эндээс харж, уулзах боломжтой. Гэхдээ s..x tourism хийх боломжгүйг анхаарна уу. 😊

·         Бид энэ үдшийн зоогоо аяллын хөлөг онгоц дээр барих болно. “Дорнын гүнж” хэмээн нэрийдэх тус хөлөг онгоц танд тусгай бэлтгэсэн хөтөлбөрөөр төрөл бүрийн шоу үзүүлэхийн сацуу LadyBoy-ууд тантай хамт зугаалах болно. Мэдээж оройн зоогоо энд барих болно. Нэмж дуулгахад: Ladyboy-уудтай та зургаа даруулсан, харилцсан бол тэдэнд TIP өгөхөө мартуузай. Уламжлал шүү...

·         Энэ бүх зугаа цэнгэлийн дараа буудалдаа ирж амрах болно.

ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Хоол: Өглөө/....../.....

·         Энэ өдөр аялагчдын маань хувьд бие даан өнгөрүүлэх ЧӨЛӨӨТ ӨДӨР. Сайхан а амарч болно. Дэлгүүр хэссэн ч таны дур.

ӨДӨР 6: Паттаяа – Бангкок аялал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

/GEMS GALLERY + SIAM Park/

·         Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Тайландын төдийгүй дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн төв GEMS GALLERY-аар зочлох болно. Энэ төв нь зөвхөн худалдааны төв биш уурхайн музей гэж хэлж болно. Хэрхэн газрын гүнээс үнэт эдлэл, төрөл бүрийн чулууг гарган ирдэгийг харуулсан соёлын том төв юм.

·        Энэ өдөр бид сүүлийн 10 жил дараалан “Дэлхийн шилдэг усан парк” хэмээх өргөмжлөлийг хүртсэн SIAM PARK усан паркаар тоглож наадан өнгөрөөх болно. SIAM Park нь нийт 8 сэдэвчилсэн бүстэй бөгөөд хиймэл далайн давалгаа, хиймэл далайн эрэг, мэдээж усан гулгуур тоглоомууд нь тоолж барамгүй их, Tripadvisor-аас сүүлийн 10 жил “Дэлхийн №1” гэх өргөмжлөлийг хүртсэн гэхээр ямар гайхалтай цагийг бид өнгөрөөх нь гарцаагүй юм.

·         17:00 цагт тус парк хаах бөгөөд оройн хоолоо идээд буудлын зүг хөдөлнө.

·         Оройдоо буудалдаа ирж амарна.

ӨДӨР 7: Шоппинг ЧӨЛӨӨТ өдөр

Хоол: Өглөө/......../.....

·         Энэ өдөр шоппингийн ертөнцөөр аялах цаг! Шоппинг хийх чөлөөт өдөр тул та бие даан өөрийн дураар зугаалж худалдан авалт хийх боломжтой.

Тайланд бол дэлхийн жинхэнэ шоппингийн диваажин юм. Та дараах нэр хүндтэй худалдааны төвүүдээр зочлон өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

🛍 MBK Shopping Centre – Тайландын хамгийн том, олон төрлийн бараа бүтээгдэхүүнтэй худалдааны төв

🏢 Central World – Дэлхийн алдарт брэндүүдийг нэг дороос худалдан авах боломжтой тансаг орчин

🏬 BIG C Supercenter – Хямд үнэтэй ахуйн болон хүнсний барааны төв

💎 Siam Paragon – Дээд зэрэглэлийн брэндүүд, тансаг загварын ертөнцөд тавтай морил. Мөн т Шоппингийн дараа Бангкокын алдарт шөнийн зах-аар зочилж, дурсгалын зүйлс болон хэрэгцээт бараагаа худалдан авч аяллынхаа сүүлийн үдшийг өнгөрөөхөө мартуузай.

ӨДӨР 8: Бангкок - Улаанбаатар

Хоол: Өглөө/Нислэг/Нислэг

·         Өглөө буудалдаа өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Суварнабуми ОУ-ын нисэх буудал руу явна.

·         Тус нисэх буудалд дэлхийн хамгийн том “ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР” King Power байх бөгөөд нислэгээс өмнө эрт очиж татваргүй барааны дэлгүүрүүдээр шоппинг хийх болно.

·         Бангкок – Улаанбаатар чиглэлийн ОМ702 дугаартай нислэгээр нисэх бөгөөд уг аялал ойролцоогоор 6-7 цаг үргэлжилнэ.

·         Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардсанаар манай дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Аяллын нөхцөл

Захиалга, өөрчлөлт, цуцлалтын журмыг Аяллын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулна

Бангкок–Паттаяа

8 өдөр 7 шөнө

Гарах ээлжээ сонгоно уу
Ээлж бүрийн үнэ өөр тул явах өдрөө сонгоно уу.
Гарах ээлжүүд удахгүй зарлагдана

Аяллын хүсэлт илгээх

Аялах чиглэл

Бангкок–Паттаяа

Аяллын огноо

8 өдөр 7 шөнө

Үнэд багтах үйлчилгээ

Жагсаалтыг харах

·         Улаанбаатар – Бангкок ирж очих шууд нислэгийн тийз

·         Бангкок хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/

·         Паттаяа хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/

·         Хөтөлбөрт дурдсан бүх үзвэр үйлчилгээний тасалбар

·         Хөтөлбөрт дурдсан өдөр болон оройн хоол

·         Аяллын хөтөч

·         Аяллын туршид үйлчлэх автобус

·         Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал

Үнэд багтахгүй үйлчилгээ

Жагсаалтыг харах

·         Аялагчийн хувийн хэрэглээний зардал

·         Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар

·         Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол

·         Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр

·         Жолооч болон орон нутгийн хөтөчийн гарын мөнгө