Blue Escape

Blue Escape

Аяллын тухай

Энэ өвлийг халуун орноор хөндлөн гулд өнгөрөөмөөр байна уу? Нэг аяллаар 2 улсын 3 хотоор аялах аяллаа танилцуулж байна. Тайландын Бангкок, Паттаяа хотууд болон Вьетнамын На Транг хотуудаар аялаад ирье.

Өдөр бүрийн хөтөлбөр

ӨДӨР 1: Улаанбаатар – Бангкок - Паттаяа

Хоол: Нислэг/...../.......

·         Чингис хаан нисэх онгоцны буудалд хуваарьт нислэгээс 2 цаг 30 минутын өмнө цуглана.

·         МИАТ авиа компанийн OM701 дугаартай нислэгээр Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ.

·         Бангкок хүртэлх нислэг ойролцоогоор 5-6 цаг үргэлжилнэ.

·         Бангкок хотын Суарнабуми ОУ-ын нисэх онгоцны буудалд буусны дараагаар манай хөтөч тосож байх болно.

·         Орон нутгийн цагаар үдээс хойш Бангкок хотод буух бөгөөд шууд автобусаар Паттаяа хотын зүг хөдөлнө

·         Паттаяа Бангкок хотуудын хооронд 140км зайтай бөгөөд ойролцоогоор 2 цаг явна.

·         Паттаяад очмогцоо буудалдаа байрлан амарна. / 5 одтой зочид буудал/

ӨДӨР 2: Паттаяа аялал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

/Koh Larn арал, Diamon beach + Као Чи Чан будда + Цэнгээний гудамж + Завьтай үдэшлэг/

·        Зочид буудалдаа өглөөний хоолоо идээд өдрийн аялалдаа гарна.

·         Энэ өглөө буудлаас гарахдаа биед эвтэйхэн хувцсаа өмсөөд, усны хувцсаа аваад гарахаа мартуузай. Учир нь бид энэ өдөр Koh Larn арал болон Diamond Beach-ээр аялах болно.

·         Бал сарын арал хэмээн нэрлэгдсэн Diamond Beach нь тунгалаг бүлээн ус, нарийн ширхэгтэй цагаан элсээрээ алдартай. Харьцангуй нам тайван эрэг учраас та уг наран шарлагын газарт тааваараа амрах боломжтой.

·        Түүнээс гадна эргийн хажууд байрлах ажиглалтын бүсээс далайн гүнийг тольдох боломжтой. Мэдээж аялагчид маань өөрсдийн хүсэлтээр далайн шумбалт, гадил завь, усны мотоцикл, шүхрээр буух зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой.

·         Үдээс өмнөх хугацааг амарч өнгөрөөсний дараа Као Чи Чан буддын уул руу хөдөлнө. Тайландын хаан ширээнд заларсныхаа 50 жилийн ойд зориулан Буддын том төрхийг хадат уулан дээр дүрслүүлсэн бөгөөд үүндээ 18 тонн хэмжээ бүхий 24 кратын алтыг ашиглажээ. Үүнийг тольдох нь дэндүү гайхамшигтай биш гэж үү?

·        Оройдоо бид Паттаяагийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хэзээ ч шөнө болдоггүй жуулчдын гудамж руу явах болно. Задгай цэнгээний газрууд, маскарад шоу, төрөл бүрийн үдэшлэг. Жинхэнэ зугаа цэнгэлийг энд мэдрэх болно. Мэдээж Тайландын бас нэг онцлог LadyBoy-уудыг эндээс харж, уулзах боломжтой. Гэхдээ s..x tourism хийх боломжгүйг анхаарна уу. 😊

·         Бид энэ үдшийн зоогоо аяллын хөлөг онгоц дээр барих болно. “Дорнын гүнж” хэмээн нэрийдэх тус хөлөг онгоц танд тусгай бэлтгэсэн хөтөлбөрөөр төрөл бүрийн шоу үзүүлэхийн сацуу LadyBoy-ууд тантай хамт зугаалах болно. Мэдээж оройн зоогоо энд барих болно. Нэмж дуулгахад: Ladyboy-уудтай та зургаа даруулсан, харилцсан бол тэдэнд TIP өгөхөө мартуузай. Уламжлал шүү...

·         Энэ бүх зугаа цэнгэлийн дараа буудалдаа ирж амрах болно.

ӨДӨР 3:  Паттаяа - Бангкок 

Хоол: Өглөө/......./Орой

/Хааны их ордон + Урт сүүлт завь + Тай массаж + JODD MARKET/

·         Өглөөний цайны дараа үдээс өмнө чөлөөт цаг. Тогтсон цагт буудлаа хүлээлгэн өгөөд Бангкок хот руу хөдөлнө.

·        Бангкокод ирмэгцээ бид Тайландын эзэн хааны Их Ордон буюу Grand Palace руу хөдөлнө.

·         Их ордон нь Бангкок хотын төвд Чао Прая голын эрэг дээр байрладаг бөгөөд Тайланд үндэстний уран зураг, уран баримал, үндэсний хэв шинжийг төгс агуулсан нэн ховор урлагийн бүтээл гэж хэлж болохуйц гайхалтай бүтээн байгуулалт юм.

·        Их ордны аяллын дараа Чао Прая голоор Тайланд үндэсний урт сүүлт завиар зугаалах болно.

·         Тайландад ирсэн хүн массаж хийлгэлгүй яаж болох билээ. Урт сүүлт завины аяллын дараа таныг жинхэнэ Тайланд массаж хүлээж байх болно.

·         Массаж хийлгэсний дараа оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

ӨДӨР 4: Бангкок – На Транг 

Хоол: Өглөө/Өдөр/Орой

·         Өглөө тогтсон цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

·        11:40 цагт Вьетнам улсын На Транг хот руу шууд нислэгээр явах бөгөөд орон нутгийн цагаар 13:30 цагт газардана.

·         Буумагцаа зочид буудалдаа ирж ачаа тээшээ үлдээгээд аялалдаа эргэн гарна.

·         На трангад ирсэн хүн бүрийн заавал очих VinWonders амралт зугаалын паркад очиж оройг хөгжилтэй өнгөрүүлэх болно.

·         Тогтсон цагт эргэж цуглан буудалдаа ирж амарна.

ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Хоол: Өглөө/....../.....

·         Энэ өдөр аялагчдын маань хувьд бие даан өнгөрүүлэх ЧӨЛӨӨТ ӨДӨР. Сайхан амарч болно. Далайн эргээр амарч, алжаал ядаргаагаа тайлна. Дэлгүүр хэссэн ч таны дур.

ӨДӨР 6: 3 арлын аялал

Хоол: Өглөө/Өдөр/Орой

·         Өглөөний цайны дараа зочид буудлын үүднээс хөдлөж На Трангийн аяллын усан онгоцны боомтыг зорино.

·         Боомтод хүрэлцэн ирсний дараа хурдны завинд сууж, далайн аяллаа эхлүүлнэ.

·         Тунгалаг цэнхэр далай, алсад харагдах ногоон арлууд, Ня Трангийн үзэсгэлэнт эргийн зурвасыг тольдон хурдны завиар аялах нь энэ өдрийн анхны сонирхолтой мөч байх болно.

·        Бидний эхний зогсоол бол На Трангийн шүрэн хад, далайн амьд ертөнцөөрөө алдартай Hon Mun арлын орчим болон Coral Bay бүс юм. Энэ бүс нь цэнгэг тунгалаг ус, олон төрлийн өнгөлөг загас, шүрэн хад, далайн өвөрмөц тогтцоороо жуулчдын сонирхлыг татдаг. Аялагчид далайн байгалийн үзэсгэлэнг мэдэрч, зөвшөөрөгдсөн хэсэгт усанд сэлэх, маск болон амьсгалын гуурс ашиглан усан доорх ертөнцийг ажиглах (Snorkeling) боломжтой. Далайн усан доор орших өнгөлөг загас, шүрэн хадны гайхалтай тогтоцыг ойроос ажиглах нь энэ аяллын хамгийн сонирхолтой туршлагуудын нэг юм. Мөн аялагчид далайн эрэгт амрах, үзэсгэлэнт байгалийн зураг авахуулах, өөрийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.

·         Адал явдалд дуртай аялагчид тухайн бүсэд үйлчилгээ үзүүлж буй операторын санал болгосон дараах нэмэлт үйлчилгээнүүдээс сонгох боломжтой. Үүнд:

ü  Snorkeling: Маск, амьсгалын гуурс ашиглан далайн усан доорх амьд ертөнцтэй танилцах.

ü  Scuba Diving: Мэргэжлийн зааварлагчийн удирдлага дор зөвшөөрөгдсөн бүсэд усанд шумбах.

ü  Sea Walking: Тусгай зориулалтын дуулгатайгаар далайн ёроолоор алхах.

ü  Underwater Photography: Далайн усан доорх ертөнцөд дурсгалын зураг авахуулах.

Тайлбар: Далайн спорт, шумбалтын нэмэлт үйлчилгээнүүд нь тухайн өдрийн цаг агаар, далайн нөхцөл, байгаль хамгааллын зөвшөөрөл болон үйлчилгээний боломжоос хамаарна.

·        Далайн адал явдлын дараа бид хурдны завиар Hon Mieu арлын орчим байрлах уламжлалт загасчдын тосгоныг зорино. Энд На Трангийн нутгийн иргэдийн загас агнуур, далайн бүтээгдэхүүн үржүүлгийн өвөрмөц ахуй амьдралтай танилцах боломжтой. Далайн мандал дээр байрлах хөвөгч байгууламжууд, загас болон далайн бүтээгдэхүүн үржүүлдэг торон аж ахуй нь жуулчдын хувьд онцгой сонирхолтой үзмэр болдог.

·         Аялагчид далайн дээрх ресторанд тухлан, Вьетнам үндэсний хэв маягаар бэлтгэсэн өдрийн хоолоо зооглоно. Далайн цэвэр агаарт, байгалийн үзэсгэлэнт орчинд өдрийн хоол зооглон, нутгийн амьдралын хэв маягтай танилцсаны дараа аяллаа үргэлжлүүлнэ.

·        Бидний аяллын сүүлийн зогсоол бол На Трангийн хамгийн алдартай амралт, аялал жуулчлалын бүсүүдийн нэг болох Hon Tam арал юм. Ногоон байгууламж, цагаан элст наран шарлагын газар, тунгалаг цэнхэр далай, халуун орны үзэсгэлэнт байгалиараа алдартай энэхүү арал нь алжаалаа тайлж, тав тухтай амрахад хамгийн тохиромжтой газар юм.

·         Далайн үзэсгэлэнт арлуудаар аялж, байгалийн гайхамшиг, нутгийн амьдрал, халуун орны амралтын орчныг мэдэрсэн дурсамж дүүрэн өдрийн дараа хурдны завиар На Трангийн боомт руу буцна.

·         Боомтод хүрэлцэн ирсний дараа автобусаар зочид буудалдаа хүргүүлснээр бидний далайн 3 арлын бүтэн өдрийн аялал өндөрлөнө.

ӨДӨР 7: На Транг - Бангкок

Хоол: Өглөө/......../.....

·        Өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.

·         Хуваарьт нислэгээр Тайланд улсын Бангкок хотыг зорих бөгөөд нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ.

·         Бангкок хотод буумагцаа зочид буудалдаа байрлах бөгөөд тус өдрийн оройг аялагчид маань бэлэг сэлт цуглуулах, дэлгүүр хэсэх, худалдан авалт хийж чөлөөтэй өнгөрүүлэх болно.

ӨДӨР 8: Бангкок - Улаанбаатар

Хоол: Өглөө/Нислэг/Нислэг

·         Өглөө буудалдаа өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Суварнабуми ОУ-ын нисэх буудал руу явна.

·         Тус нисэх буудалд дэлхийн хамгийн том “ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР” King Power байх бөгөөд нислэгээс өмнө эрт очиж татваргүй барааны дэлгүүрүүдээр шоппинг хийх болно.

·         Бангкок – Улаанбаатар чиглэлийн ОМ702 дугаартай нислэгээр нисэх бөгөөд уг аялал ойролцоогоор 6-7 цаг үргэлжилнэ.

·         Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардсанаар манай дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Аяллын нөхцөл

Аялал цуцлалт, өөрчлөтийн асуудлыг аяллын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулна

Бангкок–Паттаяа + На Транг

8 өдөр 7 шөнө

Гарах ээлжээ сонгоно уу
Ээлж бүрийн үнэ өөр тул явах өдрөө сонгоно уу.
Гарах ээлжүүд удахгүй зарлагдана

Аяллын хүсэлт илгээх

Аялах чиглэл

Бангкок–Паттаяа + На Транг

Аяллын огноо

8 өдөр 7 шөнө

Үнэд багтах үйлчилгээ

Жагсаалтыг харах

·         Улаанбаатар – Бангкок ирж очих шууд нислэгийн тийз

·         Бангкок – На Транг ирж очих шууд нислэгийн тийз

·         Бангкок хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/

·         Паттаяа хотод байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/

·         На Транг-д байрлах 5 одтой зочид буудал /2 хүн 1 өрөөнд орно/

·         Хөтөлбөрт дурдсан бүх үзвэр үйлчилгээний тасалбар

·         Хөтөлбөрт дурдсан өдөр болон оройн хоол

·         Аяллын хөтөч

·         Аяллын туршид үйлчлэх автобус

·         Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал

Үнэд багтахгүй үйлчилгээ

Жагсаалтыг харах

·         Аялагчийн хувийн хэрэглээний зардал

·         Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар

·         Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол

·         Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр

·         Жолооч болон орон нутгийн хөтөчийн гарын мөнгө