
Аяллын тухай
K-Pop-ийн домог BTS хамтлагийн ARIRANG аялан тоглолтыг үзэнгээ Азийн бар Сингапураар аялах аяллаа танилцуулж байна.
Өдөр бүрийн хөтөлбөр
ӨДӨР 1: Улаанбаатар – Сингапур
• Чингис хаан ОУНБ дээр цуглана.
• Чингис хаан нисэх онгоцны буудлаас Сингапур улсын Чанги нисэх онгоцны буудлыг зорин ниснэ. /Шууд эсвэл дамжин нислэг/
• Сингапурт газардах ба буусны дараа зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн байрлана.
ӨДӨР 2: Сингапурын аялал
• Буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Эхний очих газар бол Сингапурын аялал жуулчлалын тулгуур бүс болох Сентоза арал.
• Сентоза аралд ирсний дараа бид CABLE CAR буюу дүүжин бүхээгээр арлын дээд хэсэг рүү зорих ба тэндээс Сентоза арал болон Сингапурыг тольдох болно.
• Сентоза арал дээрх аяллын дараа Сингапурын хамгийн том зочид буудал, энтертайнмент төв болох Marina Bay Sandsтөв рүү хөдөлнө. Тэнд очиж Observation Deck буюу тус зочид буудлын орой хэсгээс Сингапурыг 360 хэмд тольдохо боломжтой.
• Garden by the Sands цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
• Тус өдрийн оройн аялал Singapore Flyer буюу дэлхийд 3-рт бичигддэг 165м-ийн өндөртэй алсыг харагч дээр цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
• Үдшийн аяллын дараа буудалдаа очиж амарна.
ӨДӨР 3: ARMY DAY
• Өглөөний хоолоо буудалдаа идээд үдээс өмнө чөлөөт цаг.
• Үдээс хойш тогтсон цагт буудлаасаа хөдлөн Сингапурын үндэсний цэнгэлдэх хүрээлэн National Stadium-руу явна.
• BTS хамтлагийн тоглолтыг үзэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөнө.
• Тоглолтын дараа буудалдаа очиж амарна.
ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР
• Энэ өдөр та өөрийн тааваар зугаалж, дэлгүүр хэсч, амарч өнгөрөөх болно.
ӨДӨР 5: Сингапур - Улаанбаатар
• Тогтсон цагт буудлын өмнө цуглан автобусандаа суун нисэх буудлын зүг хөдөлнө.
• Сингапур – Улаанбаатарын нислэгээр Улаанбаатарыг зорих ба шөнийн Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Аяллын нөхцөл
• Жич: МИАТ авиа компаний 2026-2027 оны өвлийн улирлын нислэгийн хуваарь болон бусад хүчин зүйлээс шалтгаалан дээрх хөтөлбөрийн өдрийн дараалал өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Мөн 2026-2027 оны өвлийн улирлын нислэгийн хуваариас шалтгаалан шууд эсвэл дамжин нислэгээр зорчихыг анхаарна уу.
• Хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт орохгүйгээр өдрийн дараалал өөрчлөгдөж болно.
Сингапур
2026 оны 12-р сарын 17-21
Насанд хүрэгчийн үнэ
7.999.000₮
Хүүхэд — ортой
7.290.000₮
Аяллын хүсэлт илгээх
Аялах чиглэл
Сингапур
Аяллын огноо
2026 оны 12-р сарын 17-21
Үнэд багтах үйлчилгээ
Жагсаалтыг харах
• Улаанбаатар – Сингапур ирж очих нислэгийн тийз
• Сингапурт байрлах 4 одтой зочид буудал
• BTS тоглолтын дундаж зэрэглэлийн тасалбар
• Сингапураар аялах үзвэр үйлчилгээний тасалбар
• Хөтөлбөрт дурдсан аяллын үзвэр үйлчилгээний хөлс
• Хөтөлбөрт дурдсан өдөр болон оройн хоол
• Аяллын хөтөч
• Аяллын туршид үйлчлэх автобус
• Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал
Үнэд багтахгүй үйлчилгээ
Жагсаалтыг харах
• Аялагчийн хувийн хэрэглээний зардал
• Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар
• Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол
• Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр

