Bruno Mars - Romantic Tour

Bruno Mars - Romantic Tour

Аяллын тухай

Дэлхийн супер од Bruno Mars-ын Romantic Tour аялан тоглолтыг үзэнгээ Азийн бар Сингапураар аялах аяллаа танилцуулж байна.

Өдөр бүрийн хөтөлбөр

ӨДӨР 1: Улаанбаатар – Сингапур

• Тогтсон цагт Чингис хаан ОУНБ дээр цуглана.

• Хуваарьт цагт Чингис хаан нисэх онгоцны буудлаас Сингапур улсын Чанги нисэх онгоцны буудлыг зорин ниснэ.

• Сингапурт газардах ба буусны дараа зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн байрлана. .

ӨДӨР 2: Хөтөлбөр: Сингапурын аялал

• Буудалдаа өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Эхний очих газар бол Сингапурын аялал жуулчлалын тулгуур бүс болох Сентоза арал.

• Сентоза аралд ирсний дараа бид CABLE CAR буюу дүүжин бүхээгээр арлын дээд хэсэг рүү зорих ба тэндээс Сентоза арал болон Сингапурыг тольдох болно.

• Сентоза арал дээрх аяллын дараа Сингапурын хамгийн том зочид буудал, энтертайнмент төв болох Marina Bay Sandsтөв рүү хөдөлнө. Тэнд очиж Observation Deck буюу тус зочид буудлын орой хэсгээс Сингапурыг 360 хэмд тольдохо боломжтой.

• Garden by the Sands цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.

• Тус өдрийн оройн аялал Singapore Flyer буюу дэлхийд 3-рт бичигддэг 165м-ийн өндөртэй алсыг харагч дээр цагийг зугаатай өнгөрүүлэх болно.

• Үдшийн аяллын дараа буудалдаа очиж амарна.

ӨДӨР 3: BRUNO MARS DAY

• Өглөөний хоолоо буудалдаа идээд үдээс өмнө чөлөөт цаг.

• Үдээс хойш тогтсон цагт буудлаасаа хөдлөн Сингапурын National Stadium руу явна.

• Дэлхийн супер од Bruno Mars-ыэ бүрэн хэмжээний Romantic Tour аялан тоглолтыг үзэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрөөнө.Тоглолтын дараа буудалдаа очиж амарна

ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР

• Энэ өдөр та бүхэн Сингапураар тааваараа аялаж, шоппинг хийх зугаалах боломжтой.

ӨДӨР 5: Сингапур - Улаанбаатар

• Хуваарь цагт буудлаа хүлээлгэж өгөөд Чанги олон улсын нисэх буудал руу хөдөлнө.

• Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.


Аяллын нөхцөл

• Аялагчийн хувийн хэрэглээний зардал

• Хөтөлбөрт дурдсанаас бусад үзвэр, үйлчилгээний тасалбар

• Хөтөлбөрт дурдсанаас бусад үеийн өдөр, оройн хоол

• Зочид буудлын мини-бар, нэмэлт үйлчилгээний төлбөр

Сингапур

2027 оны 4-р сарын 16–20

Насанд хүрэгчийн үнэ

7.399.000₮

Хүүхэд — ортой

6.899.000₮

Аяллын хүсэлт илгээх

Аялах чиглэл

Сингапур

Аяллын огноо

2027 оны 4-р сарын 16–20

Үнэд багтах үйлчилгээ

Жагсаалтыг харах

• Улаанбаатар – Сингапур ирж очих дамжин нислэгийн тийз

• Сингапурт байрлах 4 одтой зочид буудал /Mercure Singapore on Stevens - Novotel/

• Bruno Mars тоглолтын Fan Zone /Standing/ түүнтэй адилтгах тасалбар

• Сингапураар аялах өдрийн үзвэр үйлчилгээний тасалбар

• Аяллын хөтөч

• Аяллын туршид үйлчлэх автобус

• Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал

Үнэд багтахгүй үйлчилгээ

Жагсаалтыг харах

Багцад багтахгүй үйлчилгээ болон нэмэлт зардлыг баталгаажсан саналд тусгана.